"Богд Жэвзүндамба гэгээний "Алтан зарлиг"" цааш унших »
"Богд Жэвзүндамба гэгээний "Алтан зарлиг"" цааш унших »
Ум сайн амгалан болтугай. Хөх нуурын Өөлд Содномдорж Бэйлийн хошуунд хувилж гаргасан Шинийн сар мэт төрлийг соёрхсон Толгойдоо “э” үсэг урлаж хадсан Түмэн шавь тэргүүтэн Богд хааны гэгээн Бид хоёр зөвлөлдөн хэлэлцэн номлосон Зарлигаар зургаан зүйлийн хамаг амьтныг Орчлонгоос гэтэлгэхийн тухайд Дорно зүгийн олон хошуудад тараав Ер нь хоорондоо марган тэмцэх хийгээд Биедээ сэжиглэх явдал бүү баригтун
Энэ зарлигйиг даруй түргэн олонд тараагтун Энэ зарлигийг улаан барс жилийн Цагаан сарын арван тавны Ерөөлийн сайн өдөр бичив Самуурсан цагт өнгө нүүрийг харна Иймийн тул номлов Амгалан сууж сайн сонсогтун Хамаг амьтан арван хар нүглээс тонилох бэрх Таван цөвүүн цагийн хор тарсан цаг мөн Хошууны засаг, сүм хийдийн лам нар ба Хар, шар өглөгийн эзэд та бүгд Өглөө, үдэш үгүй ма-ни , мэгзим унш. Сан, зулыг бүү тасалдуул. Урин мунхаг буюу элдэв зүйлийн хов живээр Үзтэл хөөрхий болох та нар энэ зарлигийг Зүг бүхэн дор саатуулалгүй тараа Хамаг амьтад амаржих болтугай. Урьд үхсэн амьтнаас сүнс тонилох үгүй Газар усны эзэд лүгээ нөхцөж Догшин хортой чоно лугаа адил болж Хүн, мал дор халдах болно. Учир иймд гэрийн дөрвөн талд Өлзий хутгийн хурыг буулгагч Найман гэгээнийг бичиж хийсгэх хэрэгтэй Өндөр газарт гарч Найман аймгийн Алтан ундаа, сан өргөх хэрэгтэй Хамаг газрын амьтан намайг гэж санаваас Архи, тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдсэнээс
Хэл ам болж, тангараг эвдэрч Бузар буртагт явдалд холбогдох болно шүү. Цөвүүн цагт буян номыг мэдэх үгүй явж Үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж Бузар болсноор лусууд мунхарч төөрмүй. Энэ учраас хур бороо цагтаа үл буух Тэнгэр, нар хилэгнэж, газар усны эзэд Найман аймаг лусын хаадыг Хар одны ноиын үсэгт жулуугаар
Харвасан мэт ажгуу. Лусын хаадад зүйл зүйлийн Олон засал засуулж оршуулагтун.
Тарианы үр, жимс, төмс зэрэг зүйлүүд Үндсэндээ хор болсон буй. Нийтэлсэн: Цэцээ, Нээгдсэн: 16, Сэтгэгдэл: 2, Жоорло
"1911 онд Богд Жавзандамба биш, Түшээт хан Дашням Монгол улсын хаан болох дөхсөн" цааш унших »
"Наймдугаар Богд Жэвзүндамба гэгээний "Аяа гайхамшигт бошго оршвой"" цааш унших »
"Монгол хэл ингэтлээ ядуурсан гэж үү?" цааш унших »
"Хутагт Молон Тойн Эхийн Ачийг Хариулсан Судар" цааш унших »
хувилгаан Агваанлувсан чойжиням данзинванчүг балсанбу бээр Монгол улсын шашин төрийг хослон баригч наран гэрэлт богд хаанаар өргөмжлөгдөн заларч байгаад аргын 1924 онд таалал төгсөв.
Орд, харш, эд хогшилыг нь хурааж данснаа тэмдэглэжээ. Гэтэл нэгэн жижиг төмөр хайрцагтай юм гарсныг задалж үзэх гэвэл түлхүүр нь үл олдсон тул нярав байсан Дамдиныг баривчилж ял тулган байцааваас Дамдин булигаар гэртэй түлхүүрийг хүзүүнээсээ авч өгөв. Түүгээр уул хайрцгийг задлан үзвэл арван найман зүйл бүхий гэрээ бичиг байв. Энэхүү гэрээ бичгийн үндсэн зүйлүүдэд нь:
Ирээдүй цагт гадаад улстай нэг, хоёр, гуравдугаар цуст дайн болох тухай хэлэлцэн тогтоосон байв.
Энэ гуравдугаар гэрээ бичгийг Бадаргуулт төрийн арван наймдугаар оны үед Утай (Таван Үзүүрт) ууланд дэлхийн таван гүрний хаадууд болон богд хутагтуудын хамтаар хуран чуулж энэ гуравдугаар бичгийг баталжээ. Таван гүрний хаадын хамтаар богд Жэвзүндамба богд, Дамбийжанцан богд эдгээр байжээ. Энэхүү гэрээ бичигт дурьдсан нь:
"VIII Богд Жэвзүндамбын "Төмөр Хайрцагийн Ном"" цааш унших »
Шинээр гарсан хоёрдугаар анги нь байсан. Хятад бол тулааны кино хийх тал дээр олон жилийн туршлагатай. Нисдэг, дүүлдэг, бууддаг, цохидог, дэлбэлдэг гээд л. Хар багаасаа л Үкүн-ээс авахуулаад Жекий Чжан, Брус Лий гээд л бараг бүх киног үзсэн байх. Гэхдээ сүүлд гарч байгаа кинонууд үнэхээр сайн чанартай кинонууд гарч байна. Мөн үзэл суртлын том ухуулгыг хийж байна. Тухайлбал Йип Мань 1 (Ip Man I) кинонд Йип Мань Япончуудын эсрэг тулалддаг. Хоёр дугаар анги дээрээ Английн боксын аврагатай тулалдаад ялж байх юм. Ганц Йип Ман тулаанч тулалдаж байгаа биш бүх Хятадын тулаанчдын өмнөөс тулалдаж байгаа гэж...
Энэ маш том бодлого биш гэж үү? Үндэсний үзлийг сэргээх, өөрсдөөрөө бахархах, хэний ч дор үл орохоо харуулахыг зорьсон нь харагдаж байна."Монголын шинэ түүхэн киног хүлээсээр" цааш унших »
шны тэргүүн, Жэвзүндамба хутагтын хувилгаан Наймдугаар Богд Жэвзүнагваанлувсандамзинванчүгбалсанбу бээр XV жарны шарагчин могой жилийн намрын сүүл сарын шинийн 8 буюу Манжийн бүрэн засагчийн 8 оны 9 сарын 8-нд (1869) Түвдийн Лхас хотын ойролцоо нутагтаа Гончогцэрингийн 4-р хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1874 онд Халхын VIII богд Жэвзүндамба хутагтаар тодрон 1875 оны 10 сарын 3-нд Их хүрээнд морилон ирж 5-ны өдөр луу цагт хутагтын ширээнээ залагдав. Тэрбээр ном эрдэмд шамдан шашин олны төлөө зүтгэж бурханы сургаал номлол, винайн ёсонд боловсрохоос гадна нийгэм, түүх, уран зохиол, анагаах ба одон зурхай, хэл бичгийг сонирхон судалж ялангуяа урлах ухаанд үлэмж анхаарал тавин урьд үгүй сайхан сүм ордон байгуулан эрдэмтэн, урлаач, авьяастан болгоныг үлэмж хөхүүлэн дэмжиж байлаа. Түүгээр үл барам үлэмж ховор номын сан, урлаг соёлын арвин үнэт сан хөмрөгийг ч буй болгож, сонин содон амьтны хүрээлэнг ч байгуулсан байна. Ийн эрийн цээнд хүрсэн 1891 оны цагаан сарын тэргэл сартай жавартай шөнө зөн билиг сэргэн зүүдэлсэн нь:
"Гэнэт таван өнгийн солонго хөлөглөсөн цагаан сахалтай хүн тэнгэрээс бууж ирэв.
"Наймдугаар Богдын намтар (1869-1924)" цааш унших »
"V Богд Цүлтимжигмэдийн "Орчлонгийн сав шимийн дуулал" оршвой" цааш унших »
Дундад зууны үеийн Монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүчин чадал их буу байв.
"Их Буу" цааш унших »
Замба дуаз хэмээх гал гахай жилд
Амьтны тусын тул бясалгалд суухын цагт
Их нигүүлсэхүйт бээр
Огторгуйд заларч мишээхийг үзээд
Цөвүүн цаг ямар байх вэ гэж айлтгахуй дор. Их нигүүлсэхүйт бээр
Судрын товчоо үгсийг зарлиг болоод
Чи энэ үгийг тайлагтун гэж зарлиг болов.
Энэ нь юуны дохио вэ хэмээвээс, хожим
Төмөр бичин жилд (1920) цаг урваж хямрах буй.
Тэр цагт хөх ухна дээр цагаан азарга зайдалж
Түүний дээр улаан бух давхарлана
Тэр нь явсаар гэнэт аймшигт халилд унаж
Тангаргын галд түлэгдэн тамд унана
Тийн цөвүүн маш нөмөрсөн төмөр тахиа жил (1921)
Хүн бүхэн шуламсын цаазаар үхнэ.
Хамаг хүмүүн амьтад
Шуламсын гарт хүлэгдэх бөгөөд
Хаад ноёд муу нэрийн төдийгөөс
Өөр юу ч үгүй болох
Усан нохой жил (1922) буюу үүнээс хойш
Шар хар ард бүгдээр
Цэргийн нэрийг хүлээн авч
Цэрэгт морь хүн олноор дайчлагдъюу
Улмаар шуламсын гарт хөтлөгдөн
Үй олноор хар цаазын дор
Өөрийн эрхгүй үхэх цаг болно
Түвдийн шашин ч элдвээр эвдэрмүй
Усан гахай жилээс (1923) эхлэн
"Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд: Тавдугаар Богдын цагийн байдлыг товч эш үзүүлсэн бошго" цааш унших »
"Миний мэдэх хууль (Эссэ)" цааш унших »
Бурханч лам Пүрэвбатын "Ирээдүйг Эш Үзүүлсэн Бошгууд" хэмээх номноос...
Халх Монголын бурханы шашны тэргүүн, Жавзандамба хутагтын хувилгаан V богд Лувсанцүлтимжигмэддамбижалцанбасанбу бээр XIV жарны хулгана жил буюу сайшаалт ерөөлтийн 20 оны (1815) 5-р сарын 8-нд эцэг Гомбодондүв, эх Ригзэнбүтэд хоёрын хүү болж Түвд орны Дарнатын хийдийн ойролцоо Гэнд Ханшир хэмээх газар мэндэлжээ. 1820 онд тавхан настай бяцхан гэгээнтэн Монгол орноо залран ирж Хутагтын ширээнээ ёслол төгөлдөр залагдсан аж.
Тэр үед гадагш залрах бүрийд нар, салхи, шороо тоосноос хамгаалсан дамнуургаар түүнийг дамнан явдаг байлаа. Бяцхан гэгээн түүнд нь үлэмж дургүйцэн "Дамнуургаар дамнан явах нь намайг хүндэтгэж буй хэрэг биз. Дамнуурга дээр суугаад явж байхад намс намс хийгээд надад аятайхан боловч хүнээр хөлөг хиймээргүй байна. Тэгээд ч хүн нийтийн үйлсэд зохисгүй" хэмээн айлдаж эрс дургүйцэн татгалзжээ. Түүнээс хойш ойр зуурын газар явганаар, жаахан алс газарт бол хазаарт мориор, өөр уналга хөсгөөр залардаг байв. Ийм эгэл даруухан боловч төрөлхийн эрдэм тодорхой, зөн билиг үлэмж ялгамжтай тэр бээр 28-хан сүүдэр зооглосон ч гэсэн бурханы зарлиг, шастир, өмнөх Богд нарын оюун ухааны өвийг хичээнгүйлэн судалж, сүм дуганыг төрөлжүүлэн, түүнийхээ дагуу хурал номын уншлага, сургалтыг зохион байгуулж байснаар үл барам улам мэргэжихийн тулд Их хүрээний шар, хар ихэсийн зөвөлгөөн дээр хэлэхдээ:
"Бид цөвүүн цагт аж төрж байна.
Санваар авагчид олон боловч
Ёсчлон сахигч маш ховор
Ван жанан хүртэгчид үлэмж олон боловч
Тангараг ёсчлон санваарыг сахигчид нэн цөөн
Аман дээрээ лам багшийгаа гэвч
Хэрэг дээрээ ёсчлон шүтэгчид тун цөөхөн
Эрдэм номд мэргэшивч
Номын ёсоор явагчид ховор
Бэрх хуульд мэргэшивч
Хаан төрийн хуулийг биелүүлэгчид бас л ховор
Би Жавзандамба хутагтын хувилгаан гэгдэвч
Өчнөөн миний мэддэг ном бага хүчин мөхөс
Ийм ийм шалтгаанаас Баруун зууд заларч
Ван, лүн, увидас, гүн ном хүртэн
Олон ном сонсохыг хүснэ" хэмээн шамдуулсаар зөвшөөрлийг олж байжээ.
Тэрбээр өөрийгөө хаана залрах, хаанахын ямар хуралд хурахаас үл шалтгаалан Гандан тэгчэнлин хийдийг төрөл бүрийн ухаанаар сургах төв болохыг зорьж айлдахдаа:
"Би их хүрээнд суувч, эс суувч
Гандантэгчэнлинд суувч, эс суувч
Амарбаясгалантад суувч, эс суувч
Шадүвлинд суувч, эс суувч
Дамбадаржаалинд суувч, эс суувч
Рашаан халуун усанд очивч, эс очивч
Гандантэгчэлин хийдийнхэн
Шашин номын хуралд шамдах хэрэгтэй
Миний шавь нар судар тарнийн гүн утгыг
Анхааран авч мэдсэнээс тарнийн номлолын
Эр орон болох Гандантэгчэлин хийдийн
Сүм дуганыг барьж түүний үндэс суурийг
Бататгахгүй байж үл болно.
Миний хэлсэн энэ үгийг сургаал гэж санах нь
Сургаал гэж сана.
Гэрээслэл захиа гэж санах нь
Гэрээслэл захиа гэж сана.
Би сурсан нь дульхан боловч
Богд хааны хүнд их зарлигийг хүлээсэн
Ханчэн Дамбадагва банчэн эрдэнийн
Зарлиг буй тул өнөөдөр хэлсэн үг минь
Бурханы шашин лугаа нийцэлдэх,
Номын ёс лугаа нийцэлдэх
Буянтай үг гэж бодох хэрэгтэй.
Хүний сэтгэл бөөрөнхий шил мэт тул
Намайг маргааш буцааж болно.
Надад гай барцад саад тотгор ирэх цаг их байвч
Айж цочихгүйгээр шашин амьтны тусын тулд
Үнэнхүү сэтгэлээр шашныг сахимой гулзаахгүй" хэмээн зарлиглан Гандантэгчэлин хийдийг бат оршуулах арга тэргүүтэн ирээдүйд ямар мэт болох тухай бошго гэрээслэлээ ч чамгүй их айлджээ.
Үүнд: "Гандантэгчэлин хийд нь яваандаа
Ирээдүй цагт чулуу тоосгоор үйлдсэн
Их сүмийг бүтээнэ.
Дөрвөн тал нь цагаан, улаан, хөх, шар
Дөрвөн зүйлийн өнгөтэй.
Үүдний байшинд орчлонгийн хүрдийг зурах,
Алтаар зуу бурхан нэгийг гүйцэтгэх хэрэгтэй.
Их сүмийн хойт дотор
Майдар бурханы биеийг ихээр бүтээх бөгөөд
Гол шүтээн хэмээн түүний өмнө
Түмэн хуврагууд цугларан хайлан хийх буюу
Номхотголын ёсоор судар тарнийн шашинг
Дэлгэрүүлж бурхан Шагжамүни ба
Богд ламын шашинг ихээр дэлгэрүүлэх болно" хэмээн зарлиг болсон байна.
Ер нь V Богд гайхамшигтай ид шид үзүүлж байсан тухай олон шинж тэмдгийг хуучны лам нар тодорхой ярьдаг байв. V Богдын Дагнан, Сэгнан хэмээх бясалгал дияан, зүүд совиндоо ургасныг зурсан зураг Гандантэгчэлин хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандантэгчэлин хийд ирээдүйд хэрхэн өргөжин тэлж хөгжихийг харуулсан зураг байв.
Мөн тэрбээр:
"Манзушрийн хувилгаан номыг тэтгэгч
Улаан сахиусан дор мөргөж түүний тусаар
Цаглашгүй гэрэлтийн хувилгаан
Банчэн богд таны үлэмж их лянхуа батдаж,
Юу санасан үйлс дэлгэрэх бөгөөд
Нуугдсан намайг ил гаргах явдлыг
Ялгавартай түргэнээр зохиож өгөөрэй" хэмээжээ.
Ялгавартай нуугдсан тэргүүтэн хэмээсэн нь:
Бид бүхний аврал итгэлийн орон болох Жавзандамбын лагшин ирээдүй цагт шашин амьтны тусын тул мэндлэх явдлыг хэлээд тэр үед түүнийг тодруулан залах даатгалыг Банчэн богдод өргөн гэрээсэлжээ.
Энэ мэт ирээдүй цагийг илтэд болгоон авралын дээд нигүүлсэхүйг тодруулсан зарлиг лугаа гайхамшигт бошгуудаа айлдсан нь түүнийг эндүүрэлгүй тодорсон эгэлгүй их Богд гэдгийнх нь батламж болон үлджээ.
Тэрбээр:
"Та бүгд намайг Жавзандамба хутагтын
Хувилгаан мөн хэмээн итгэн
Түвд цастны орноос авчирсан
Бид нэг гэрийн хүмүүс мэт аж төрж байна.
Та бүгд сайн болбоос би ч сайн
Та бүгд муу бөгөөс би ч муу
Цаг үргэлж шүтээндээ тахил өргөх ба
Хуврагуудад өргөл хүндлэл үзүүлнэ" хэмээжээ. Ийн V Богд Цүлтимжигмэд бээр хоёр дахиа буюу 1843 онд сүүлчийн удаа Түвдэд очиж зорьсон хэргээ бүтээн сэтгэлээ засаад хөлгийнхөө жолоог умар зүг залан морилох замдаа лагшин сульдан дордсоор Түвд, Монголын хилийн зааг Барь гол хэмээх газар толгойг нь түшин суусан авга ахынхаа зулай дээр баруун гараа тавиад
"Цаг сайхан болно. Сайхан болно.
Гэмгүй. Гэмгүй. Гэмгүй.
Дэмчог, Дэмчог, Дэмчог" хэмээн хойд дүрийнхээ бэлгэ таалалд зохицуулан, арилсан оронд тотгоргүй зорчих, гурван орны баатар дагинасын чуулган ялган тоссон гүн утгат үгсийн хураангуйг өгүүлэн хорин наймхан сүүдэр дээрээ гэгээн зүр номын агаарт шингэх ёсыг үзүүлжээ.
"Таван цөвүүн цагийн явдал үрийн шинжлэл оршвой" цааш унших »
Эх сурвалж: www.findtarget.com
- Шар Хаан буюу Хуанди-/МЭӨ 2300/ Хятадын домогт өгүүлснээр Хан үндэстнийг үүсгэгч анхны удирдагч.

- Янди буюу Ян Хаан /МЭӨ 2300/
- Модун Шаньюу /МЭӨ 234 онд төрсөн/. МЭӨ 209 онд Азийн Хүннү Улсын байгуулсан. Хятадын сурвалж бичигт Моду хэмээн бичигдэн үлдсэн. Хамгийн анх нүүдэлчин овог аймгуудын нэгтгэн захирсан. МЭӨ 209-МЭӨ 174 хооронд хаанчилж байсан.
- Тоба Ливей. 219-277 оны үе. Сянбичүүдийн Тоба овгийн анхны удирдагч
- Ваняан Агуда. /1068-1123/ Хаанчилсан он /1115-1123/. Зүрчид аймгийн удирдагч тэрээр Чин гүрнийг /Алтан улс/ үндэслэн байгуулсан.
- Чингис Хаан.( 1162–1227) Монголын Эзэн гүрнийг байгуулагч. Дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгийг эзэлсэн. Тэрээр Зүүн Хойд Ази /Оросын хувьд Төв Ази/-ийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэн Чингис Хаан цолыг авсан. Хар Хидан, Хорезм, Баруун Шиа, Чин гүрнийг эрхэндээ оруулж Төв Азийг эрхэндээ оруулсан.
- Нурхач. Тайзу хаан гэдэг нэрээрээ олонд танигдсан. Зүрчидийн сүүлчийн удирдагч, Манж Чин Гүрнийг үндэслэн байгуулсан.
- Дату. Филиппинд цагаачлагчдын удирдагч.
- Гам. Ади хүмүүсээс сонгогдсон удирдагч.
- Лал. 1953 он хүртэл Мизорим (Энэтхэг) улсыг удирдаж байсан.
Сүлжээгээр аялж байтал нэг сонирхолтой сайт оллоо. Total War Center гэнэ. Сонирхоод байдал Total War дахь монголчуудын тухай форум байна. Монголын Түүхийн талаар маш их зүйлсийг олж харлаа. Магадгүй тоглоомтойгоо холбогдуулан судалсан байх л даа. Гадныхан манай түүхийг хир судалдаг вэ? гэдгийг зүгээр энэ сайтаас харахад тодхон байна. Тэгээд би Хүннү судлал хэмээх сэдвээс Хүннү хүний зургуудыг орууллаа. Аан тийм.
Хүннү Хатан

Модун Шаньюу Цэрэгтэйгээ

Модун Шаньюу

Аттила

Түмэн Шаньюу






